Skip to main content

Түгээмэл тавигддаг асуулт

HOT FESTIVAL ГЭЖ ЮУ ВЭ?
Монгол орны байгалийн үзэсгэлэнт газар 3 өдөр 2 шөнийн турш хийх Аялал, Энтертайнмент хосолсон зуны Фестиваль
ХЭНД ЗОРИУЛАГДСАН БЭ?
Насны хязгааргүй: Гэр бүл, найз нөхөд, хамт олон, фракцаараа ирэх
ХЭЗЭЭ ХААНА БОЛОХ ВЭ?
2024 оны 07 сарын 19,20,21-ний өдрүүдэд Улаанбаатар хотоос 80-100 км зайд
ОЧООД ЮУ ХИЙЖ БОЛОХ ВЭ?
Өглөөний йога | Нар мандахыг харах | Морь унах | Спортын тэмцээн | Салса бүжиг | Усан бөмбөлгийн тулаан | Хөгжөөнт тоглоом | Wine & canvas | Халуун өдрийн зайрмаг | DJ | Хотын үйлчилгээ | Бороонд гуниглах | Хосоо олох | Халтайх | Майхан хэсэх | Лавих | Шингэн хүнс | Ногоорох | Нүд хийх | Борлох | Дурсамж
ХӨТӨЛБӨРТ ЮУ БАЙХ ВЭ?

07 САРЫН 19

Амьд хөгжмийн хамтлаг, дуучдын тоглолт, DJ сетүүд, Galligraphy & Уран Зургийн Сургалт.. бусад

07 САРЫН 20

Өглөөний Йога, Zumba, Wine & Canvas сургалт, Хөгжөөнт тоглоом, Усан байлдаан, Амьд хөгжмийн хамтлаг, дуучдын тоглолт, DJ сетүүд,

07 САРЫН 21

Өглөөний Йога, Zumba, Хүүхдийн хөтөлбөр, Хөгжөөнт Тоглоом, Wine & Canvas сургалт, Galligraphy & Уран зургийн сургалт, DJ сет

ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН ЗҮЙЛС ЮУ БАЙХ ВЭ?
  • Хүүхдийн өдөр өнжүүлэх гэр цэцэрлэг ажиллах бөгөөд 07 сарын 19-ний төлбөр тасалбарт багтсан. 1 өдрийн төлбөр: 10,000 төг бөгөөд Таны хүүхдийг мэргэжлийн багш нар хүүхэд хөгжүүлэх хөтөлбөр, хөнгөн зууштай, найдвартай харах болно. Өдөр өнжүүлэхийн ажиллах цаг: 17:00-01:00 цаг.
  • Хүүхдийн тоглоомын талбай байршуулсан бөгөөд энд таны хүүхэд хүссэнээрээ тоглож цагийг зугаатай өнгөрүүлэх боломжтой. Зарим тоглоом бяцхан төлбөртэй болно.
  • Нэмэлт хөтөлбөрүүд
ХООЛ, ҮЙЛЧИЛГЭЭ

Монгол, европ, япон, солонгос, түргэн хоол, хоолны асруудаар үйлчлүүлэхээс гадна хөлдөөсөн хоолны бэлдэцээс худалдан авч өөрсдөө хоолоо хийж идэх боломжтой. Энэ бол аялалын фестивал шүү дээ.

Пиво, коктейл зэрэг уух зүйлс худалдаалах цэгүүд хангалттай байгаа бөгөөд гаднаас уух зүйлс оруулахгүй болно.

МАЙХАНАА ӨӨРСДӨӨ АВЧ ОЧИХ УУ?

Майхан, дулаан хувцас, аяны ширээ сандал зэрэг Та аялалд юу авч гардаг яг л тэрийгээ бэлдэх хэрэгтэй. Таны худалдан авсан тасалбарын ангиллаас хамаарч машинаа нэгдсэн зогсоолд тавин майханаа зааж өгсөн хэсэгт барих уу, Машинаа майхныхаа хажууд байрлуулах уу гэдгээр ялгаатай юм. Хэрэв та түрээсээр майхан, гэр авах тохиолдолд танд дараах сонголтууд бий.

МАЙХАН ТҮРЭЭСИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Тохижилттой буюу Ор, сандал ширээ, дэвсгэр, гэрэлтэй

4 хүнийх /1 хоног/

6 хүнийх /1 хоног/

Тохижилтгүй: Та өөрийн эд зүйлсээ ашиглах

8 хүртэлх хүн орох боломжтой /1 хоног/

Хэрэв та майхан захиалах бол утсаар заавал урьдчилсан захиалга өгөөрэй

ГЭР ТҮРЭЭСИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

4 хана бүхий Монгол гэрт та хэдүүлээ ч байсан болох бөгөөд гэрийн төлбөр 1 хоногоор.

Гэр нь ямар нэг тохижилтгүй бөгөөд та өөрийн мишок, дэвсгэр, аяны сандал, ширээ, гэрлээ авчрахаа мартуузай

Хэрэв та гэр захиалах бол утсаар урьдчилсан захиалга өгөөрэй

ТАСАЛБАРЫН ТУХАЙД?

ДАРААХ САЙТУУДААР ЗАРАГДДАГ:

https://ticket.mn

https://shoppy.mn

Тасалбарын үнэ:

Удахгүй зарлагдана.

ЦАГ АГААРЫН БАЙДАЛ

Бидний фестивалийн үеэр цаг агаар одоогоор тодорхойгүй байна.

7 сарын 19, Өдөр: ? Шөнө: ?

7 сарын 20, Өдөр: ? Шөнө: ?

7 сарын 21, Өдөр: ? Шөнө: ?

Гэсэн ч та дулаан хувцас авахад илүүдэхгүй юм. Dress code: COOL to HOT

БУСАД АСУУЛТУУД:

Нийтийн тээвэр, автобус явах уу? – Үгүй

1 тасалбараараа 2 шөнө 3 өдөр болох юмуу? – Тийм

Өөрсдөө хоолоо хийж идэж болох уу? Тийм, /гэхдээ түрээсийн майхан дотор болохгүй/

Information center ажиллахуу? – Тийм

00, угаалтуур бий юу? – Тийм