10,000 хүнийг 3 өдөр 2 шөнийн турш Элсэн тасархайд байрлуулах тийм ч амар ажил биш юм. Та нэгэнт 300 км-ээс энд зорьж ирсэн л бол тав тухтай амрах ёстой. Иймээс ХОТ-ын иргэн бүр доорх дүрмүүдийг мөрдөнө. Үгүй бол ХОТ-оос хөөгдөхөөс өөр аргагүй билээ.
1. 3 өдөр 2 шөнө бугуйвчаа тайлахгүй байх
2. ХОТ дотор машинтай явахгүй байх
3. Үнэтэй эд зүйлсээ машиндаа л хадгалах
4. Хот руу ямар ч төрлийн шингэн зүйл авч орохгүй байх
5. Хотоо хогоор хорлохгүй байх
6. Хот руу очих, буцах замдаа байгальд хог хаяхгүй байх
7. Замдаа замаар л явах
8. 00-ыг дэлбэлэхгүй соёлтой, зааврын дагуу ашиглах
9. Зохион байгуулагчдын шаардлагыг биелүүлэх
10. Хулгай, дээрэм, зодоон цохион, бусдын тав тухыг алдагдуулах үйлдэл үл гаргах
Шинэ соёлд тавтай морилно уу